Гоо сайхан, арьс арчилгааны салбарт эмчилгээний үйлчилгээ эрэлттэй байна
Эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд гоо сайхны салбарын өрсөлдөөн улам ширүүсэж байна. Цаг агаарын онцлогоос үүдэн Монголчуудын арьс эмзэг, хуурайшилттай, гэсэн ангилалд багтдаг. Мөн агаарын бохирдлын улмаас арьс нүхжих нь элбэг талаар салбарынхан онцолсон юм. Арьс арчилгааны салбарт өндөр зэрэглэлийн 20 орчим эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. "Cinderella" клиникийн хувьд тухайн хүний арьс, биеийн онцлогт таарсан програмын дагуу үйлчилгээ үзүүлдэг. Мөн гоо сайхны мэс ажилбар хийдэг байна. Бүсгүйчүүд гоо сайхандаа анхаарах нь улам нэмэгдэж байгаа учраас эдийн засгийн хүндрэл тус салбарт төдийлөн нөлөөлөхгүй байгааг "Cinderella" клиник онцолсон юм. Үүнээс гадна "Le Beautique" компани Испанийн "Toskani Cosmetics" компанитай хамтарч Монголчуудын арьсны онцлогт тааруулсан цогц үйлчилгээ үзүүлж байна.
Үйлчлүүлэгчийнхээ арьс, биеийн бүтцийг бүрэн судалсны үндсэн дээр тохирох бүтээгдэхүүнийг санал болгодог аж. Тус компанийн зүгээс арьсаа арчлахдаа мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч өөрт тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй гэдгийг онцолсон юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй