Этнополитик мөргөлдөөн

Судлаачийн үг

“Дайн гэдэг ялагчдад тэнэглэл, ялагдагсдад зэрлэгшил авчирдаг”

“Хүйтэн дайн” шувтраад бүтэн зууны 1/4-ийг элээчихжээ. Энэ хооронд дэлхий дахин элдэв юм үзсэн ч одоогийнх шиг эрсдэлийн өмнө тулгарч байсангүй. Арав, магадгүй тав, гурван жилийн өмнөхтэй харьцуулахад энэ 2017 он дэлхийд шинэ мөргөлдөөн авчрах, эсвэл бүх нийтийн тоталь мөргөлдөөнд хүргэх эсэх нь бүү мэд гэх аясаар олон улсын хямрал судалдаг барууны эрдэмтэд бичсээр байх юм. 2011 оны “Арабын хавар”-аас хойш ихээхэн эрсдэл дагуулсан тул түүний логик үргэлжлэл нь глобал тоталь мөргөлдөөн байх болно гэцгээж байх шиг. Энэ бол шууд дайтаад унана гэсэн үг биш л дээ. Дүрвэгсдийн хямрал гэхэд л глобал хямралыг авчирчихсан байгаа. Дэлхийн эдийн засаг сайнгүй, санхүү эргэлзээтэй байна. Энэ бүхнийг нэгд нэгэнгүй тооцолгүй, манай улсын умард хөрш, түүний эргэн тойрныг гарчигт өгүүлсэн тэр утгаар авч үзье.

CCCP улс гэж байв. Тэр улстай монголчууд бид үй зайгүй 70 жил нөхөрлөсөн, тэндээс 100 хувь хамаардаг болчихсон, түүний хаялга нь эдүгээ хүртэл Mонголд үзэгдэж, үргэлжилж яваа. Гэтэл энэхүү СССР-ийн орон зай өдгөө дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөнд ээрүүлсэн тогтворгүй бүс нутгууд болжээ. Энэ бүхнийг гарчигт нэрлэсэн этнополитик мөргөлдөөн (угсаатан-улс төрийн мөргөлдөөн) хэмээн үздэг.

Украинаас эхэлье. HҮБ-ын албан ёсны эх сурвалжаар дорнод Украинд зэвсэгт мөргөлдөөн дэгдсэн эхний жилд цэрэг, энгийн нийлсэн 10090 хүн дайны галд эрсдэж амиа алджээ. 2014-2017 онд нийтдээ 23966 хүний амь сүйдсэн байна. Hийт 1.6 сая дүрвэгч тэнүүчилж, эдүгээ гурван сая хүн галын шугамын дэргэд зэвсэгт бүлгийнхний хяналтад байна. Зөвхөн 2017 оны хаврын гурван сард 36 хүн үхэж, 157 хүн шархаджээ.

Гар гараасаа хөтлөлцөн нэг коммунист намаар удирдуулан хамтдаа коммунизмын материалтехникийн бааз байгуулж явсан ахан дүүсийн өнөөгийн байдал нь энэ. Тэр 1.6 сая дүрвэгчээсээ Mонголд байршуул, амьдруул хэмээн шалвал яана? Украины галын шугамын хоёр талд байгаа зэвсэглэсэн бүлгүүд гал зогсоох тухай хэлэлцээрээ зөрчих, баривчлах, алах, там­лахаа хэзээ ч зогсоохгүйгээр араа шүдээ тултал зэвсэглэн хийрхжээ. Цаашдаа ч хядалцана. Лав ойрын 10 жилдээ тэнд энх амгалан тогтохгүй.

Өөрсдийгөө Донецк, Луганс­ кийн ардын бүгд найрамдах улс гэж нэрлэсэн нөхдөд нөлөөлөөд өгөөч хэмээн өрнөдийхөн бараг өдөр болгон шахуу Оросоос шаардах ба тэр шаардлагаа Оросын эсрэг Европын холбооны санкцтай уячихсан. Гэтэл Mосквагаас ам тагладаг нь энэ мөргөлдөөн бол Украины дотоодынх, Mинскийн тохиролцоог Киевийнхэн л зөрчөөд байгаа гэх.

Cалан тусгаарлагчид нь бүр давраад “Украины хууль ёсны залгамжлагч” нь бид байна гэх ба тэр залгамжлагч шинэ улсаа байгууллаа, тэр нь “малороссия” гэх өргөн автономит эрхтэй холбооны улс байна гэлээ.  Донецкийн ба Луганскийн ардын БHУ-ууд нь Крымийг үл оролцуулаад Украины нутаг дэвсгэрт тийм улсаа байгуулаад, эхний гурван жилд нь онц байдал тогтоон хямралаас сэргийлнэ гэж үзжээ. Шинэ холбооны улсын нийслэл нь Донецк болж, Киев нь урлаг-соёлын нийслэл болж хоёрдугаар эгнээнд шилжинэ. энэ саналыг донецкийн АБHУ дэвшүүлснийг Луганскийн АБHУ нь дэмжсэнгүй. Өмнө нь “новороссия” гэж хамтран байгуулж байснаа одоо “мало­ россия” болгох санал дэвшүүлсэн хэрэг.

Орос хэл түрэмгийллийн зэвсэг гэж Гүрж, Украинчуудад харагджээ

Харин Киев дэх уугуул эрх баригчид нь Крым, Дон­ басст эргүүлж хяналтаа тогтооно гэдэгтээ итгэл үл тасарна. Ерөнхийлөгч Петр Порошенкогийн мэдэгдсэнээр Украин-Европын холбооны дараагийн дээд түвшний уулзалт Крымийн Ялта, донецк хотуудад товлогдсон юм байх.

Украины Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний стратегийн судалгааны хүрээлэнгээс Донбассын эзлэгдсэн нутаг дэвсгэрийг Украинтай дахин интеграцчилах хэд хэдэн хувилбар боловсруулжээ. Үүнд:

1. Хорватын сценари. Cер­бүүдэд эзлэгдсэн нутаг дэвсгэрээ эгүүлж авахаар 1991-1995 оны дайны үед хэрэгжүүлсэн цэргийн операц;

2. Mолдавын сценари. Приднестровьед гал зогсоож компромисст хүргэсэн жишиг. Украины хувьд Донецкийн ба Луганскийн ардын БHУ-уудтай Mинскийн хэлэлцээрийн үндсэн дээр л харилцан буулт хийнэ. Гэхдээ болзолтой. Өөрийгөө зарласан хоёр “БHУ” ялсан гэж өөрсдөө үзвэл тэгэхгүй, зөвхөн Украины дотоодын асуудал хэмээн зөвшөөрөгдвөл болно;

3. Германы хувилбар. Хоёр Герман улсыг 1990 онд нэгтгэсэн үйл явц. сайн дураараа хоёр талаасаа дахин реинтеграц явуулна.Донбассын эзлэгдсэн нутгийнхан сайн дураараа ийм санал гаргах ёстой. Бүс нутгийн улс төрийн төлөөлөгчид тусгай хэлэлцээ хийнэ. Яг үнэндээ Киев дэх төр засаг нь гурав дахь буюу Германы хувилбараар явахыг хичээж байгаа аж.

Эл хүрээлэнгийн захирал, академич Владимир Горбулины үзэж буйгаар эхний хувилбар нь бодит бус, хоёр дахь нь Украинд хохиролтой, гурав дахь нь хүлээн авууштай, гэхдээ удтал үргэлжлэх буюу 5-7 жил зарцуулна гэнэ. Украины арми дайн хийгээд ялах бэлтгэл байхгүй. Алдагдсан нутгаа цэрэг-дайны ялалтаар эргүүлж авах найдвар бага. Тэгэхийг зорих аваас Европын холбооны дэмжлэгээ алдаж дуусна. Украины эрх баригчид хүчээр шийдвэрлэхийг дэмжихгүй, гэхдээ Донбасст Украины эсрэг хийрхэл дэврэхийг мөн таа­шаахгүй. Тэгэхээр байлдахгүй, найрамдахгүйгээр мөргөл­дөөнийг царцаана гэсэн үг болж таарна. энэ нь Оросын цэрэг гал зогсоолгож, галын шугамын дундуур орж байрлачихаад 25 жилийн нүүр үзэж буй Приднестровье буюу Днестр мөрний зүүн эргийн энхийг тохинуулсан жишиг ажээ.

Яг ийм зохиомжоор эх орноо хуваалгачихаад Орост гоморхоод яваа хоёр улс хуучин СССР-т бий. Гүрж ба Украин. “Гүржийн ч, Украины ч ард түмнийг эзлэн түрэмгийлэгчид сөхрүүлж чадахгүй” хэмээн Гүржийн Ерөнхийлөгч Георгий Mаргвелашвили мэдэгджээ. “Орост эзлүүлсэн нутаг дэвсгэрээ чөлөөлөхийн төлөө Украин, Гүрж хоёр дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчийг нэгтгэх хэрэгтэй” хэмээн Украины Петр Порошенко дагаж мэдэгдлээ. Тэрбээр Гүржид айлчлаад тус улсын удирдагч Mаргвелашвилитай хамт Орост эзлэгдсэн гэх Өмнөд Осетийн нийслэл Цхинвали хотын ойролцоох Одзиси тосгонд очиж тэрхүү алдарт үгээ хэлжээ. Цааш нь тэрбээр монголчууд бидний хувьд чихэндээ итгэмгүй үгсийг ярьжээ. “Бидний хувьд Украинд ч, Гүржид ч нэг л түрэмгийлэгч байна. Тэр бол ОХУ. Энэ нутаг бол эзлэгдсэн нутаг дэвсгэртэй маш адилхан гэж би хэллээ шүү дээ. Эмх замбараагүй байдал, итгэл алдрал, хүмүүнлэгийн сүйрэл. эзлэгдсэн энэ газар нутгийг оккупацаас чөлөөлөхийн тулд юу хийх ёстой вэ, бид? Улс төр дипломатын арга замаар л шийднэ гэж бид тэмдэглэдэг. Үүний тулд Гүрж, Украин хоёртой бүх дэлхий эв санааны нэгдэлтэй байх хэрэгтэй. Өнөөдөр дэлхий дахин нэгдэн нягтарлаа, харин Орос ганцаардлаа гэдэгт би итгэлтэй байна. Украин, Гүржийн нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлснээ цуцлахын тулд Орос өөрийн алхмаа хийх ёстой. Тэгсэн цагт л энэ хоёр улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө эрх баригчид нь тэмцэж чадна. энэ зааг шугам дээрх хүмүүст би ингэж хэлмээр байна. Та нар ганцаараа биш шүү. Та нарыг бүх дэлхий санан дурсана. энэ өргөст торыг тасар татахын төлөө бид тэмцэх ёстой” гэжээ.

Гүрж ба Украины хувьд ойртон нягтрахыг үзүүлж өглөө. Аль аль нь өвөр хоорондоо орос хэлээр харьцаж байгааг болиулах алхмаа хийж эхэллээ. Одесс муж, Ажарын хоорондын гэрээ гэдгийг байгуулж, Гүржид Украин хэл зааж сургах боллоо. Орос хэл түрэмгийллийн зэвсэг гэж тэдэнд харагджээ. Гүржийн Георгий Mаргвелашвили нь Оросын гадаад бодлого, Оросын үнэт зүйл гэгчийг шүүмжлэхдээ далим болгоныг ашиглана. Гүржийн Георгий Mаргвелашвили нь Оросын гадаад бодлого, Оросын үнэт зүйл гэгчийг шүүмжлэхдээ далим болгоныг ашиглана. Ийнхүү Оросын түрэмгийл­ лийн эсрэг санаа нэгтнүүдийн тэнхлэг СССР-ийн орон зайд үүсч байгаа бололтой. Украин, Гүрж хоёрыг Вашингтон, Брюсселиэс дэмжээд өгнө. молдавыг тэр тэнхлэгтээ татаж оруулах магадлалтай. ГУАM гэх төсөл бүр унтраагүй, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлөө (TУXH) сөрөөд байж байна. Гүрж-Украин-Азербайжан-Mолдав нь тэнхлэг болж шат ахихыг үгүйсгэх аргагүй. Ардчилал, эдийн засгийн хөгжлийн төлөө ГУАM зогсоно. Харин Орос тэрхүү ГУАМ-ынх нь эсрэг ямагт байсан, хойшид ч байна. Узбекистаныг шахсаар байгаад гаргачихсан. Оросын эсрэг Балти-Хар тэнгисийн хамтын ажиллагааны төсөл гэгчийг санаачилж үзлээ. Украин - Польш -Литвийн хамтарсан батальон байгууллаа. Хэрэв энэ төсөл бүрэн хэрэгжээд, түүнд нь ГУАМ-ын реформыг нэмчихвэл Украин нь түүний оролцогч, тоглогч байхаас гадна гол талбар нь байж таарна. Балти-Хар тэнгисийн холбооны оролцогчид нь Төв ба дорнод Европын улс орнууд байгаасай, тэд тэгш эрх, харилцан хүндэтгэх зарчмаар харилцаагаа тохинуулаад Оросын их омгоос тусгаар тогтнолоо хамгаалж чадах бэлтгэлийг хангаасай гэх хүсэл өрнөдийнхөнд бий.

ГУАМ-ын тухай ярихтай зэрэг Азербайжан яалт ч үгүй хөндөгдөнө. “Фронт хавийн”, “дайн ээрсэн бүс нутаг” гэдэг ангилалд Азербайжаныг оруулж тооцохоос аргагүй.Hагорно-Карабах гэх царцаасан голомт нутагт нь уугиж байгаа. Одоо бүр Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев аман заналхийллээ ил тодоор гаргаж тавилаа. Hагорно-Карабах ба Армен бол Азербайжаны түүхэн газар нутаг гэх хөзрөө дэлгэлээ. Түүний хэлсэн үг монголчуудын дасаагүй чихэнд мөн ч сондгой тусна. “Зөвхөн Hагорно-Карабах гэлтгүй, Армений өнөөгийн нутаг дэвсгэр бол Азербайжаны түүхэн газар нутаг мөн. Харин манай олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэж цорын ганц үлбэгэр юм байна. Олон улсын хэвлэл мэдээллээр Карабахын мөргөлдөөний тухай өгүүлэх болмогц Армений диаспора нь ажиллаад хүчтэй сурталдаж, бүр өргөн бизнес-сүлжээ үүсгэчихсэн байна. Газар газрын Арменчууд нэгдэж нийлээд улстөрчдийг хахуульдан эл мөргөлдөөнийг дэндүү их сурталчиллаа. Харин бид ингэхийг нь таслан зогсоох ёстой” гэж ноён Алиев тэмдэглэжээ.

Hагорно-Карабахт яг үнэндээ хуучин СССР-ийн ахан дүүс явсан Арменчууд Азеруудтайгаа шууд байлдаж буй. Армен тэнд нь цэргийн ангиудаа оруулчихсан Азербайжаны зэвсэгт хүчинтэй тулалдах аж. Гал зогсоогоод удна гэж байхгүй, хэд хоноод л их буу нүжигнээд эхлэх нь тэр. Гал зогсоохыг зөрчсөн гэх ялыг хоёр талдаа зэрэг зэрэг тулгачихна. 2016 оны өвлөөс хойш буун дуу үе үе тачигнаж, 2017 оны хавар ширүүхэн байлдаад авсан. Карабахын өмнөд, зүүн өмнөд, зүүн хойд бүх сектор нь галын шугам болчихсон, хэдэн арван цэрэг амиа өргөжээ.

Сүүлдээ Бакугаас бүр ч түгшмээр мэдээ ирдэг боллоо

Одоо байтлаа Бакугаас бүр ч түгшмээр мэдээ ирдэг болжээ. Ереван хот руу баллистик пуужин харвах юм боллоо. Hахичеван гэж Азербайжанаасаа салангид, Ирантай залгаа муж бий. Тэндээсээ пуужин харвана гэнэ. Армен хоёр фронт дээр зэрэг байлдаж таарах нь. Карабах ба Hахичеван гэсэн хоёр газраас Арменд заналхийлнэ.

Хэрэв иймдээ тулбал Иран зүгээр ажиглаад суухгүй. Хил дээр нь пуужин хэрэглэсэн дайн дэгдэж байхад энэ мөргөлдөөнд татагдан орж таарна. Турк нь түрэг хэлт Азербайжан ах дүүгээ сул орхихгүй. Hахичеванд Туркийн цэрэг зэвсэг яваад очно. Тэгэхээр нь Cири, Иракийг төвхнүүлээд авсан АHУ, Франц Ойрх дорнодыг түр орхиод Өмнөд Кавказ руу энхийг тохинуулахаар орж явчихна. Армений эсрэг Турк-Азербайжан дайтаж, Иран нь явж явж Арментай холбоотон болж мэднэ.

Хэрэв ингэж дайтвал Армен, Азербайжан хоёулаа дайнд сүйдэж, Өмнөд Азид төр тулс оршин байх эсэхийг сорьсон хүндхэн шалгалт ирж мэднэ. Иймдээ тулсан Армен нь Hагорно-Карабахын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх, эс бөгөөс Карабахыг Арменд нэгтгэх хоёр замын нэгийг л сонгоно. Үхэл хагацал, хохирлыг нь ч холбогдох байгууллагууд тооцоолжээ. Ийм дайнд Арменчууд 50 мянган хүнээ алдана, 100 мянган дүрвэгч Карабах олон Азербайжаны хилийн районуудаас дүрвэнэ. нийгэм эдийн засгийн дэд бүтэц нурах, хохирлын мөнгөн дүнг ярих юм биш. иргэний эрх, хүний эрх, үндэстний эрх, шашны эрх зөрчигдөх нь ч бүр дүүрчээ. Газар нутгийн өөрчлөлт аюулгүйн бүс гэдгээс болж эрс өөрчлөгдөнө.

Бие биеийнхээ газар нутгийг эзлэх, тасчих, салгаж авах явдал хэрээсээ хэтэрнэ. Армен-Ираны хилийн шугам гэнэт өргөжиж, Hахичеванаараа Азербайжан нь Иран, Турктэй бүр өргөн зурвасаар хиллэнэ. Энэ дайнд Азербайжан Карабахаа алдана гэдэг нутаг дэвсгэрийнхээ талыг алдчихна гэсэн үг.

• Яг ийм зохиомжоор эх орноо хуваалгачихаад Орост гоморхоод явдаг хоёр улс бий.

• Дэлхий нийт одоогийнх шиг эрсдэлтэй тулгарч байсангүй.

• Армен-Азербайжан хоёр байлдлаа гэхэд Карабах гэсэн шинэ улс үндэстэн бий болж таарна.

Азербайжаны хохирол Арменийхаасаа хол давна. Лав амьд хүчний хувьд 300 мянган хүнээ алдана, нэг сая хүртэл дүрвэгсдийг хүлээн авна. Хохирлын мөнгөн дүнг ярих юм биш. “дайн гэдэг бол ялагчдад тэнэглэл, ялагдагсдад зэрлэгшил авчирдаг” хэмээн Фридрих Hицше онолдсоныг Өмнөд Кавказ үзүүлэхийн босгон дээр байна.
Армен гэж зовсон энэ ард түмний зовлонд хорвоо цадах болоогүй юу хэмээн ам асуух хүн зөндөө. Геноцидыг (аймаглан устгах) хамгийн ихээр амссан хэмээн тэд өөртөө хир халдаахгүй, Оростой тогтоосон харилцаа, Оросын цэргийн бааздаа эрдэн суугаа ард түмэн. Оттоманы Туркийн үед тэр геноцидыг амсаад Туркийн Армен нь байхгүй болтлоо хядуулсан, дүрвэж алга болсон бол СССР-ийн үед большевик Орос, кемалист Туркийн хоорондын наймаалцалд өртөж явсаар 1991 он хүргэсэн. Азербайжаны бүрэлдэхүүнд Армений автономийг анхлан большевикууд байгуулж өгсөн. Hахичеванаас Арменчууд дүрвэх, Карабахт Арменчууд хэлмэгдэхийг большевикууд л эхлүүлсэн. Арменчууд эзлэг­дэж, хэмлэгдэж, тарж бутарч, дэлхийгээр тэнүүчилж явсаар олон зууныг элээсэн бол эдүгээ Армений гурав дахь бүгд най­рамдах улсын өнгөн дээр тусгаар тогтносон улс хэмээж явна.
Дайны хууль гэж байна. Mакедоны Александр эрт үед, Чингис хаан дунд үед, Оросын хаад төгсгөл үед нь нотолчихсон – Эзэнт гүрнээ босгох стратегийн түүх. Чөлөөлсөн ба эзэлсэн нутагтаа энгийн хүн амыг дүрвэгч болгодог, тэднээс шинэ шинэ улс буй болгодог, тэдний хэл соёл, итгэл үнэмшлийг нь хадгалж үлдээдэг. Ингэснээр улс орны тоо өсдөг. Армен - Азербайжан хоёр дайтлаа гэхэд Карабах гэдэг шинэ улс үндэстэн бий болж таарна. Харин тэр хавийн Азербайжанчуудыг Арментайгаа интеграцчилж чадах эсэх нь тун эргэлзээтэй. Тэд алга дарам өчүүхэн газар дээрээ тусгаар тогтнолоо зарлавал яах вэ?
Карабах сална гэдэг бусад улс үндэстэн, ялангуяа салан тусгаарлах зам сонгон авсан түг түмэн үндэстэн угсаатанд маш буруу үлгэр жишээ үзүүлнэ. Хуучин СССР-ийн нутгаар нэг царцаасан мөргөлдөөний голомтууд буй болохын цондон ч юм бил үү?
САНАЛ БОЛГОХ