“China Shenhua Energy” тусгай ногдол ашиг тараана
“China Shenhua Energy” группийн ашиг сүүлийн дөрвөн жилд анх удаа өссөн үзүүлэлттэй гасан учраас тус компани ногдол ашгаа нэмэгдүүллээ. Тус компанийн цэвэр ашиг 2016 онд 41 хувиар өсөж, 24.9 тэрбум юань болсон байна. Мөн орлого нь 3.4 дахин өсөж, 183 тэрбум юань болсны тал орчим хувийг нүүрсний зах зээл бүрдүүлжээ. БНХАУ-ын Засгийн газар нүүрсний хэт олборлолтыг зогсоох зорилгоор нүүрсний компаниудад гарцаа бууруулах шаардлага тавьсан юм. Үүнээс шалтгаалж өнгөрсөн онд нүүрсний ханш өссөн нь “China Shenhua Energy” тэргүүтэй нүүрсний компаниудын үйл ажиллагаанд эергээр нөлөөлжээ. Түүнчлэн “China Shenhua Energy” групп 2016 оны нэгж хувьцаанд ногдох ногдол ашгаа 0.46 юань байхаар тогтоож, үүн дээр нэмээд 2.51 юанийн тусгай ногдол ашиг олгохоор төлөвлөж байна.
Өнгөрсөн онд “China Shenhua Energy”-ийн нүүрсний борлуулалт 6.6 хувиар өсөж, 394.9 сая тонн болжээ. Мөн тонн тутмынх нь дундаж ханш 2015 оныхоос 8.2 хувиар өсөж, 317 юаниар борлуулсан талаар санхүүгийн тайландаа дурдсан байна. Харин голчлон эрчим хүчний салбаруудад нь хамааралтайгаар 2.8 тэрбум юанийн үнийн цэнийн бууралт бий болжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй